Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сар. Энэ бодлого нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Сошл Базаа таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладгийг тайлбарлана.
Нэвтрээгүй уншигч
Бид таны IP хаягийг хадгалдаггүй. Реакц болон товшилтыг давхардуулахгүйн тулд төхөөрөмжид санамсаргүй танигч cookie хадгалж, түүний нэг талын hash-ийг л өгөгдлийн санд бичнэ.
Google, Facebook-ээр нэвтэрсэн үед
Провайдерын танигч дугаар, нэр, профайл зураг, имэйл (байвал) л авна. Таны найзууд, пост, бусад мэдээлэлд хандахгүй.
Мэдэгдэл
Push мэдэгдэл захиалбал хөтчийн өгсөн мэдэгдлийн хаяг (endpoint)-ийг хадгална. Тохиргооноос хүссэн үедээ цуцална.
Редакцийн дотоод архив
Мэдээ бичихэд үндэслэсэн нийтийн постуудын дэлгэцийн зураг, эзэмшигчийн нэр, огноо, хэштэгийг маргаан шийдвэрлэх, баримт шалгах зорилгоор зөвхөн редакцийн хаалттай архивт хадгална. Нийтэд хэзээ ч харагдахгүй, эрхтэй ажилтан үзсэн бүр бүртгэгдэнэ. Хадгалах хугацаа 180 хоног, хувь хүний пост бол 90 хоног; хугацаа дуусахад автоматаар устгагдана.
Таны эрх
- Профайл хуудаснаас аккаунт ба холбогдох бүх өгөгдлөө нэг товчоор устгах.
- Өөрийн тухай архивын бичлэгийг устгуулах хүсэлтийг энд илгээх.
- Facebook-ээр нэвтэрсэн бол Facebook-ийн тохиргооноос апп-ыг устгахад бид таны мэдээллийг автоматаар устгана.